Рок, попынхан бясалгалын хичээл заалгаж байна

Arslan.mn

Өнөө цагийн нийгэмд сэтгэл зүйн тогтвортой байдал хүн бүрт чухал болоод байна. Энэ хэрэгцээг хангахад 2500 жилийн түүхтэй Буддын шашны mindfulness буюу анхаарал төвлөрөлт бясалгал (Санамсарын бясалгал) үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Энэхүү бясалгалын үр нөлөөг шинжлэх ухаанаар батлах судалгааны ажил сүүлийн хорин жилд эрчимтэй хийгдэж, эрдэмтдийн анхаарлыг татах боллоо. Жишээлбэл, 2000 он хүртэл mindfulness бясалгалын сэтгэл зүйд үзүүлэх нөлөөтэй холбоотой 36 судалгаа олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдэж байсан бол 2022 он гэхэд энэ тоо 3700-д хүрч, судалгааны шинэ чиглэл болон хөгжжээ.

Судалгааны үр дүнгээр зөвхөн сэтгэл санааг тайвшруулах, анхаарал төвлөрлийг сайжруулах төдийгүй зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, бөөр, амьсгалын тогтолцоо зэрэг бие махбодийн олон эрхтэн тогтолцоонд эерэг нөлөө үзүүлж буй нь тогтоогдсон байна. Зарим үр дүн нь судлаачдын хувьд таамаглаагүй, шинэлэг ач холбогдолтой байжээ.

Монгол Улсад энэ бясалгалыг амьдралд хэрэгжүүлэх чиглэлээр лам нар идэвхтэй ажиллаж байгаа нь онцлог юм. Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Нямсамбуу Монголын рок, поп урлагийн уран бүтээлчдэд зориулан Санамсарын бясалгалын хичээлийг заалаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55051