Өнөө шөнө буюу тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтрэх тул тариаланчид сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Мөн Алтайн салбар уулс болон говь талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулав.