УНТЭ-ийн багийнхан ЭХЭМҮТ-ийн багтай хамтран хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ

Arslan.mn

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон 2006 оноос хойш тасралтгүй ажиллаж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад 410 дахь иргэнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна. 

Тэд мөн бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийхээс гадна бусад эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг сургах ажлыг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг сургахад хамтран ажиллаж байгаа билээ. 

УНТЭ нь анх  2006 оноос хүүхдэд Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн юм. Хүүхдэд хийгдсэн 14 мэс засал УНТЭ-ийн Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах төвд хийж байсан бол энэ онд ЭХЭМҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны үндсэн дээр ЭХЭМҮТ дээр анхны мэс заслыг ийнхүү амжилттай хийлээ. 

Энэхүү мэс заслын реципиент нь 13 настай хүүхэд байсан бөгөөд ээж нь хүүхэддээ бөөрний донор болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55072