Ц.Даваасүрэн: Манай улс 2021 онд 11 их наядын зарлагатай байсан бол 2025 онд 35 их наяд болж 3 дахин өссөн

Arslan.mn

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хийлээ. 

УИХ-ын гишүүд асуулт асууж  хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бууруулж байгаа юм билээ. Одоо 35 их наяд төгрөг байгааг 34 их наяд болгож, цаашдаа төсвийн зардал хурдацтай байсныг бууруулахаар төлөвлөж байгаа юм билээ. Үндсэндээ 2021 онд 11 их наяд төгрөгийн төсөв 35 их наяд төгрөг болсон.

Төсвийн байнгын хороон дээр энэ асуудал хөндөгдсөн. Байнгын хорооны ихэнх гишүүн инфляцийн хувь хэмжээ үндэслэл муутай байна гэсэн. Дэлхийн банк, ОУВС бодитоор буюу 6.2 хувьтай гэж тооцоолсон байдаг. Манайхан ДНБ-ийг 2025 оныг 6 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байхаар тооцсон байна лээ. Инфляцийн түвшинг 7 хувьтай гэсэнтэй гишүүд санал нэгдэхгүй байгаа. Ирэх 2027-2028 онд үе шаттайгаар инфляци буурна гэдэгт эргэлзэж байгаа. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55076