Улс төрийн тогтворгүй байдлын улмаас Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарч байна

Arslan.mn

  • 2024 онд буюу 10 жилийн дараа ахисан Монгол Улсын зээлжих зэрэглэл алдагдвал дахин сэргээхэд олон жил шаардлагатай байж болзошгүй байна.
  • Эдийн засгийн бодлого, төсвийн сахилга бат, өрийн менежментэд олон улсын байгууллагууд итгэл үзүүлсэн ч тогтворгүй байдал үүнийг ганхуулж мэднэ.
  • 2025 оны дэлхийн зах зээлийн уналт улс төрийн эрсдэлтэй давхацвал хөрөнгө оруулагчдын итгэл дахин суларч, гадаад санхүүжилт хумигдах нөхцөл бүрджээ.

2024 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа нэг шатаар дээшилж, олон улсын үнэлгээний байгууллагуудаас “итгэл сэргэсэн” гэдэг дохиог хүлээн авсан нь улс орны санхүүгийн сахилга бат, бодлогын залгамж чанарыг хүлээн зөвшөөрсөн үйл явдал байв. Гэвч энэ ахиц тогтмол үргэлжлэх эсэх нь цаашдын улс төр, эдийн засгийн шийдвэрүүдээс хамаарах болжээ.

Өнгөрсөн 2014–2016 онд улс төрийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн огцом уналт зэргээс үүдэн Монгол Улсын зээлжих зэрэглэл доройтож, гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байв. Энэхүү уналтыг засахын тулд Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, хүнд нөхцөлд төсвийн сахилга, өрийн зохистой удирдлагаар итгэл сэргээхэд олон жилийг зарцуулсан.

2020 оноос цар тахлын хямрал, 2022 оны Орос-Украины дайн, хилийн хязгаарлалт гэх мэт олон улсын хүчин зүйлс дунд Монгол эдийн засгаа харьцангуй тогтвортой авч гарч чадсан байдаг. Эдийн засгийн өсөлт 4.9 хувьд хүрч, гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрсэн нь зээлжих зэрэглэл ахих гол шалтгаан болсныг эдийн засагчид хэлж буй. Тухайлбал, Монгол Улсын өрийн дарамт 2016 оныхоос хоёр дахин буурсан нь мөн эерэг хүчин зүйлсийн нэг байв.

Гэхдээ 2025 оны эхний улирлаас эхэлсэн Америк-Хятадын худалдааны дайн, түүнийг дагасан дэлхийн эдийн засгийн савлагааны нөлөө Монголд шууд тусаж эхэлж байгаа юм. Нүүрсний үнэ 40 хувиар буурч, экспортын орлого 17 хувиар хорогдон, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж саарсан нь ханш болон валютын нөөцөд шинэ дарамт учруулаад байна.

Хэрэв үүний хажуугаар дотоодын улс төрийн тогтворгүй байдал даамжирвал олон улсын үнэлгээ буурах эрсдэл бодитоор үүсээд байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55082