Г.Очирбат: Б.Чойжилсүрэн сайд зээл авах, мөнгө үрэх л ажил хийж байна

Arslan.mn

УИХ-ын гишүүн Г.Очирбат мэдээлэл өглөө.

Тэрээр "Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс мэдээлэл авах гээд сар гаруй хугацаанд хүлээж байна. Мөнгө авах, зээл авах болохоор яаралтай оруулаад ирэх юм. Өмнө нь байсан зээлүүдээ яах вэ?

Арилжааны банкнууд дээр 1.3 их наяд төгрөгийн ногоон зээл хаашаа орох нь мэдэгдэхгүй хүлээгдэж байна. Түүнийг эргэлтэд оруулж, иргэн бүр хашаандаа эрчим хүч үйлдвэрлэх боломжийг нь олгоё гэж байгаа. Энэ хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлээд өгөөч ээ л гэж байгаа.

Мэдэж байгаа мөртлөө хийдэггүй. 

Өнөөдөр бүр бухимдаад хэллээ. Яам дээр нь очъё гэж гуйгаад сар болдог УИХ-ын гишүүн байна гэж байхгүй биз дээ. Эрчим хүчний салбар хамгийн тулгамдсан асуудалтай салбар. Тиймээс эрчим хүчний салбараа иргэд руугаа өгье гэж байгаа юм. Ардчиллын буянаар иргэд 0.07 га газартай болж чадсан. Газрыг хүмүүс хүмүүс алт гэж ярьдаг. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55086