HUAWEI, BOE ОХУ-т зах зээлээ өргөжүүлэхийг зорьж байна

Report.mn

ОХУ-ын "Харилцаа холбоо, тоног төхөөрөмжийн олон улсын 19 дэх үзэсгэлэн" энэ сарын 7-9-ний өдрүүдэд Москва хотноо болж өнгөрлөлөө. Энэ нь Зүүн Европын бүсийг хамарсан радио, телевиз, хиймэл дагуулын холбооны хамгийн том үзэсгэлэн болсон юм.  Тус үзэсгэлэнд хятадын 10 гаруй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулан, Оросын зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьсон байна гэдгээ мэдэгдлээ.

Хятадын аж ахуйн нэгжүүдийн олон улс дахь үйл ажиллагаа өргөжиж байгаагийн нэгэн тод илрэл нь тус үзэсгэлэнд өргөн хүрээтэй оролцсон явдал байв. Энэ жилийн үзэсгэлэнд HUAWEI, BOE, Hisense, SUMAVISION зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, харин HUAWEI компани платинум ивээн тэтгэгчээр оролцсон байна.

HUAWEI Компанийн Орос дахь салбарын дэд захирал Лү Либө хэлэхдээ, "Бид энэхүү үзэсгэлэнд дүрс бичлэг үйлдвэрлэлийн гинжин холбоос чиглэлээр оролцож байна. Өндөр чанарын дүрс бичлэг нь бидний амьдралд ус агаар мэт чухал, өдөр тумын хэрэглээ болоод байна. HUAWEI компани харилцаа холбоо, технологи, сүлжээний үйлчилгээ үзүүлдэг компанийн хувьд контент бүтээгч, үйлдвэрлэгч,дамжуулагч операторын үйлчилгээ үзүүлэгчид болон эцсийн хэрэглэгчдийг хооронд нь холбох зорилтыг тавьж байна."

"Энэ онд HUAWEI компани Оросын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд HUAWEI компани асар их боломжтой Оросын зах зээл дэхь олон салбарт тасралтгүй эрэл хайгуул хийж ажилласаар ирсэн. Өнөөдөр дүрс бичлэгийн эринд бизнесийн асар их боломжийг алдахгүйн тулд өөрийн давуу талдаа тулгуурлан хамтын ажиллагааны түншүүдтэйгээ дүрс бичлэгт суурилсан бизнесийн шинэ хэлбэрийг идэвхтэй хөгжүүлж байна. Оросын зах зээлд бид их хүлээлттэй байна" гэж Лү Либө хэллээ.

Report.mn

"Оросын зах зээлд хөгжлийн нөөц болон хамтын ажиллагааны маш их боломж байна. Хятадын зах зээлтэй харьцуулбал, бидний ердийн хэрэглэдэг олон үйлчилгээ Орост одоо болтол байхгүй байна. Жишээлбэл 4K. Үүний шалтгаан нь их ойлгомжтой. Нэгд, телевизор их үнэтэй байна. Хоёрт, шаардлага хангахуйц олон төрлийн контент бага байна".

Мөн тэрээр 4K HD бүтээгдэхүүнийг танилцуулах үеэр HUAWEI компанитай хамтран ажиллаж уг үзэсгэлэнд оролцож буй дэлхийд тэргүүлдэг Хятадын LCD компани "Жин Дүнфан" буюу BOE компанийг танилцуулсан юм. Тус хоёр компани Оросын дүрс бичлэгийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн талаар тэрээр нэмж хэлсэн юм.

BOE компани хоёр жилийн өмнөөс Оросын телевизор үйлдвэрлэх үндэсний гурван үйлдвэрт LCD дэлгэцээ үйлдвэрлэж тухайн компанийн нэрээр бүтээгдэхүүнээ гарган Оросын зах зээлд туршилтаар борлуулж байсан юм. Оросын эдийн засаг сэргэж эхэлсэн учраас тус компани энэ оны 3-р сард охин компаниа байгуулан үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа тухай Дүн Фүжи ярилаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
551