Ажлын ярилцлагад ороход танд туслах хэрэгтэй зөвлөгөө

Та ажлын ярилцлагад ороход бэлэн үү?

Ажил олгогчидод ажлын байранд хэн хамгийн илүү таарч тохирох хүнийг хайдаг. Эдгээр зүйлсийг тэд ганц удаагийн таны ярилцлаганаас хүлээгээд сууж байх болно. Иймээс танд дараах зөвлөмжүүдийг хүргэе.

Зөвлөгөө 1: Ярилцлаганд хожимдолгүй 10-15 минутын өмнө оч. Тухайн байгууллагын стильд тохирсон байдлаар цэвэрхэн хувцасла. Ярилцлаганд орохоосоо өмнө байгуулалгын ур амьсгалыг мэдрэхийг хичээ.

Ажлын ярилцлагад ороход танд туслах хэрэгтэй зөвлөгөө undefined
Зөвлөгөө 2: Өөрийгөө аль болох сайн талаас нь харуулах хүсэл, намайг ойлгохгүй байх вий гэх айдас ярилцлаганд орох гэж байгаа хүний сэтгэлийг догдлуулан түгшүүлдэг. Бүү сандар, таны өмнө шалгалт авч байгаа багш биш, зүгээр л тодорхой албан тушаалд сайн ажилтан олж авахыг л хүсч байгаа хүн байна гэдгийг ухаар. Тэр таны мэргэжлийн түвшин, мэдлэг чадварыг л сонирхож байгаа хүн.

Ажлын ярилцлагад ороход танд туслах хэрэгтэй зөвлөгөө undefined
Зөвлөгөө 3: Өөртэй итгэлтэй бай. Асуултыг аль болох тодорхой, бөөрөнхийлөлгүй хариул, ярилцагчийн реакцийг анхааралдаа байлга. Өөрийгөө ч хяналтандаа байлга /Дуу хоолой, хөдөлгөөн, нүүр царайны хувирал, сууж байгаа байдал гэх мэт/

Ажлын ярилцлагад ороход танд туслах хэрэгтэй зөвлөгөө undefined
Зөвлөгөө 4: Ярилцлагын үеэр өөрийнхөө хувийн асуудлыг бүү цухуйлга, хуучин дарга болон ажиллаж байсан газраа бүү муул, бүү шүүмжил. Ярилцаж байгаа хүнтэйгээ маргах, түүнийг буруутгах хэрэггүй. Шашин, улс төрийн сэдвийг бүү хөнд.

Ажлын ярилцлагад ороход танд туслах хэрэгтэй зөвлөгөө undefined
Ярилцлагын төгсгөлд тэнд ажилд орох сонирхолтой байгаагаа дахин илэрхийл. Өөрийгөө сайн ажилтан гэдгээ шууд хэл. Гэртээ ирээд, талархалаа илэрхийлсэн захиа явуул, захидалдаа ярилцлагын үеэр хэлэхээ мартсан зүйлээ бичээрэй. 


Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр эрхлэлтийн газраас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5510