Э.Анхбаяр: Өчигдөр шөнө ХӨСҮТ-д үзүүлсэн 453 хүний 120 гаруй нь улаанбурхан өвчнөөр оношлогдсон

Arslan.mn

ХӨСҮТ-өөс улаанбурхан болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр "Өнөөдрийн байдлаар 4274 батлагдсан. Үүнээс 2793 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Харин 551 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Нас барсан тохиолдол өмнөх мэдээллээс хойш 2 болж нэмэгдсэн. 

Өнөөдрийн байдлаар 36307 иргэнд тандалт судалгаа хийсэн.

Өвчилсөн иргэдийн насны ангиллаар нь аваад үзвэл 10-14 насны хүүхдүүд өвдөх нь хамгийн өндөр байна.

Өчигдөр шөнө л гэхэд ХӨСҮТ-д 453 иргэн хүн ирж үйлчлүүлснээс  120 гаруй нь улаанбурхан өвчнөөр оношлогдсон байна. Үүнээс 50 иргэнийг хэвтүүлж үлдсэн нь гэр эмчилгээ хийлгэхээр зөвлөгөө авч явсан.

Эхлээд дүүргийн эмнэлэгтээ үзүүлээд улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрсэн бол ХӨСҮТ-д ирж хянуулах хэрэгтэй. Зарим иргэд харшил, ханиадыг андуурч, ХӨСҮТ-д ирээд халдвар авах тохиолдол ч байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55103