ХӨСҮТ-өөс улаанбурхан болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах аюултай. Тиймээс товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна.
Одоогоор мөн л 10-14 насныхан дунд халдварын тохиолдол хамгийн өндөр байна. Дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй.
Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон хоёр настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулахад нь анхаарах хэрэгтэй.
Хамрагдсан эсэхийг нь нягтлаад хэрэв ямар нэгэн шалтгаанаар товлолт вакцинаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр очоод 15 хүртэлх насны хүүхдэд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна. " гэв.