Б.Бямбадорж: II эмнэлэг Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай нэвтрүүлж, зүрх судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломж бүрдлээ

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь үйл ажиллагаандаа хэд хэдэн орчин үеийн дэвшилтэд технологи, инновацыг тусламж үйлчилгээндээ нэвтрүүлээд буй. Энэ талаар УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадоржоос тодрууллаа.

Тэрбээр, "Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлснээр Монгол улсад тулгамдаж байгаа энэ төрлийн мэс заслын хүлээгдэл багасаж, эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах давуу тал бий болсон.

Мөн Зүрх судас судлалын тасгийн шигдээсийн нэгж дээр IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж эмчилгээндээ нэвтрүүлснээр Монгол улсад эмчлэгдэх боломжгүй зүрх судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн Эмгэг судлалын лабораторийн чадамжийг нэмэгдүүлэн хөлдөөсөн зүслэгт биопси шинжилгээ хийдэг болсон нь хорт хавдрын үеийн оношилгооны үр дүн, чанарыг сайжруулсанаар оношилгооны шинэ түвшинд хүргэж байна.

Бид иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө дэлхийн жишигт нийцсэн тусламж үйлчилгээ хүргэхийн төлөө тууштай ажиллаж байна." гэдгийг онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55110