ШУУРХАЙ: 17 настай хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осолдож, 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд нас барсан харамсалтай осол гарчээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 05 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн. Ослын улмаас 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүн 17 настай эрэгтэй нь төрсөн ахын эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг жолоодон явсан нь тогтоогдоод байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55118