“ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймрийн тархалтыг 01:54 цагт зогсоож, 03:21 цагт галыг бүрэн унтраалаа.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг 3-р хороо ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид 01:54 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллажээ.