Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Латин Хореографик ДАШТ тэмцээн Португали улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнээс "Стар" бүжгийн студийн өсвөрийн бүжигчид болох "Star girls" хамтлаг нэгдүгээр байр эзэлж, Дэлхийн аварга болсон бахдам амжилт үзүүлжээ.
Тус тэмцээнд нийт 9 шилдэг баг оролцсон бөгөөд "Star girls" хамтлагийн бүжигчид анх удаа оролцон ийнхүү аваргын цомын эзэд болж, дэлхийн тайзнаа төрийн дууллаа эгшиглүүлжээ.