УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 10.25 цагт бүлгийн хуралдаа орлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаа оролцож байна. Ерөнхий сайд мөн АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөлийн хуралд оролцож, мэдээлэл өгнө.
УИХ дахь намуудын бүлэг, зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргасны дараа 12.00 цагт асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ.
Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх, асуудлыг хэлэлцэх юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагт хуралдах тов гараад байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн 40.3-т зааснаар өөрт нь "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д оруулсан.