УИХ дахь МАН-ын бүлэг 20 минут хуралдаад тарсан байна

Arslan.mn

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн өнөөдрийн хуралдаанд “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хуралд өргөн барьсан тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө.

УИХ дахь МАН-ын бүлэг 20 минут хуралдаад тарсан байна.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар бүлгийн шийдвэр гаргахгүй, гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгөх юм. Ерөнхий сайд үргэлжлүүлэн АН-ын бүлгийн хуралд оролцож итгэл үзүүлэх тогтоолын төслөө танилцуулж байна.

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг 12:00 цагт ТББХ-оор хэлэлцэж, үдээс хойш 14:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх товтой байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55128