“ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймэрт 53 настай эрэгтэй өртөж, нас баржээ

Arslan.mn

“ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймрийн тархалтыг 01:54 цагт зогсоож, 03:21 цагт галыг бүрэн унтраасан талаар өмнө бид мэдээлсэн.

“ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймэрт 53 настай эрэгтэй өртөж, нас барсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тэрээр, хэрэг бүртгэл нээж, хэргийг шалгаж байна. Гал түймрийн тархалтыг 2025 оны зургадугаар сарын 2-ны шөнийн 01.54 цагт зогсоож, 03.21 цагт галыг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Онцгой байдлын байгууллагад өчигдөр оройн 00.27 цагт нийслэлийн Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55133