Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Л.Оюун-Эрдэнэ "Манай хүү нэг охинд хайр сэтгэлтэй болоод бие давхар болсон байна. Тэгээд бөгж бэлэглэсэн байна. Бөгж нь 17 сая. Бугуйвч бэлэглэсэн, бугуйвч нь 500 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Харин тэр машин бол худлаа мэдээлэл. Энэ бүхэн хуулийн хугацаандаа нотлогдоно гэдэгт итгэлтэй байна.
Би АТГ-т шалгуулахаар хандсан. Ирээд хүүтэйгээ уулзсан. Хүү маань 23 настай. Манай хүү ч АТГ-т мөн тайлбар өгсөн. Тэр үнэтэй машин бол худал мэдээлэл. Хуулийн хугацаа 30-60 хоног юм билээ. Энэ хугацаа явж байхад нэмэлт мэдээлэл өгөөд байх нь тохиромжгүй гэж үзсэн.
Залуусын жагсаал зөвхөн орлого нотлох байсан бол би уулзчих байсан. Өмнө нь ч би хоёр ч удаа уулзаж байсан. Орлогоо нотолж чадахгүй байсан бол би ийм ажил хийхгүй байсан" гэв.