Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Нууц санал хураалт явуулж болохгүй. Үүний ард хуйвалдаан явж эхэлнэ. Сайд болохыг хүссэн хүмүүс хөдөлж эхэлнэ. Тиймээс ил тодоор явах ёстой. АН Засгаас гарвал Байнгын хороон дээрээ ч хуралдаж чадахгүй хэмжээнд хүрч магадгүй." гэв.