Б.Пүрэвдорж: “Тавантолгой төмөр зам“-ын дарга нь муурандаа цээживч авсан байгаа юм. Ямар ч хяналтгүй болсон

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж " 2016 оноос хойш МАН төр барьсан. Дарханы замыг өнөөдөр хүртэл тавьж дуусаагүй л байна. 

Хамтарсан засгийн газрын нэг харамсалтай зүйл нь энэ бүх хулгай 14 мега төсөл, 300 дэд төслийн ард далд орсон. 

Төрийн алба замбараагаа алдсан. Жишээ нь, "Тавантолгой төмөр зам" дээр 900 хүн ажиллаж байгаагийн 100 нь гэрээгээр. Улаанбаатар хотод 180 хүн ажиллаж байна. Нэлээд олонх нь төмөр зам дээрээ очиж үзээгүй гэж байгаа. Гэтэл хувийн, 280км төмөр замтай компани 200 ажилтантай. Улаанбаатар хотын захиргаанд нь есөн хүн ажиллаж байна. Сонгуульд ажилласан бүх хүнийг төрийн байгууллагад оруулсан байна.

 "Тавантолгой төмөр зам"-ын дарга нь муурандаа цээживч авсан байгаа юм даа. Ямар ч хяналтгүй болсон. 

Хулгайг хамтран хаацайлах ёсгүй. Баримт алга болдоггүй" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55144