Муурандаа цээживч авсан гэх “Тавантолгой төмөр зам”-ийн захирал асан Н.Будбаяр ₮193 саяын ОРЛОГОТОЙ, ₮1,6 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ

Arslan.mn

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өчигдрийн чуулганы үеэр "Хамтарсан засгийн нэг харамсалтай зүйл бол энэ олон хулгай бүгдээрээ далд орсон. Жишээ нь: Тавантолгой төмөр зам дээр 980 хүн ажиллаж байгаа. Үүний 100 хүн нь гэрээгээр ажиллаж байгаа. Гэтэл хувийн компанийн барьж байгаа төсөр зам дээр 280 хүн ажиллаж байгаа. Энэ юуг илэрхийлж байна уу гэхээр, өнгөрсөн хугацаанд сонгууль дээр ажилласан бүх хүнийг төрийн өмчийн компаниуд руу оруулсан гэсэн үг.  

Тавантолгой төмөр замын захирал муурандаа цээживч авсан байсан. Ямар замбараагүй юм бэ.

Энэ бүх зүйлийг хянадаг хяналтгүй болчихсон" гэсэн нь олны анхаарлыг татав. 

Ингэж ашиггүй ажилладаг "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр  энэ оны нэгдүгээр сараас  Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржав томилогдон. Харин  тус компанийн өмнөх удирдлагаар Н.Будбаяр  2023 оны долдугаар сараас эхлэн ажиллаж байсан.

Тэгвэл тус төрийн өмчит компанийн өмнөх болон одоогийн удирдлагуудын ХОМ-ыг танилцуулж байна.

2024 онд ₮77 тэрбумын зөрчилтэй ажилуулсан  "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн өмнөх захирал  Н.Будбаярын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний  хувьд сард 15,6 сая төгрөгийн цалин авдаг талаар өмнө бид мэдээлж байсан.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮193 сая
Гэр бүлийн орлого: ₮574 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,6 тэрбум /орон сууц- 2, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮57 сая /Суудлын жижиг машин,BMW, Жийп болон туулах чадвар өндөр,Nissan  X-Trail/
Мал аж ахуй: ₮40 сая /Хурдан удмын адуу-2/
Газар: 7 сая /Эзэмших-430м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮33 сая
Хадгаламж: ₮94 сая
Авлага:  ₮118 сая
Зээл:  ₮107 сая гэж мэдүүлжээ.

Харин хугацаанаасаа өмнө огцорсон ч "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон  Б.Дүгэржавын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮12 сая
Гэр бүлийн орлого: ₮25 сая
Орон сууц барилга байгууламж: ₮195 сая /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮692 сая 

  • /Жийп болон туулах чадвар өндөр Land Rover V1,
  • суудлын жижиг машин Volvo 960 ,
  • том оврын ачааны машин хоёр ,
  • Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570,
  • Суудлын жижиг машин Honda Fit зэрэг нийт 6 тээврийн хэрэгсэлтэй /

Мал аж ахуй: ₮185 сая Адуу-101, Сайн үүлдрийн үхэр-10, Үхэр-68/
Газар: ₮155 сая /Өмчлөх-0.36га, Эзэмших-10 га зэрэг хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮18 сая
Хадгаламж: ₮16 сая
Авлага:  ₮182 сая
Зээл:  ₮93 сая гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын эдийн засгийг тэлж, шинэ эргэлтийг бий болгох “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр үүсгэж байгуулагдсан. Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани юм. Тус компани “Ганшуунсаухайт шилжүүлэн ачих терминал”, “Тавантолгой нүүрс ачих ложистикийн төв”, “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох 22 км төмөр зам”, “Гашуунсухайт-Ганцмод зам” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55156