ХҮН намаас гарч байгаагаа зарлаж, хамгаалалт хүссэн Б.Мөнхсоёл  ₮1,3 тэрбумаар үнэлэгдэх ОРОН СУУЦ, ₮7,3 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

Arslan.mn

Өчигдөр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудалтай давхцаад УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ХҮН намаас гарч байгаагаа мэдэгдсэн нь олны анхаарлын татав. Тэрээр, "Би хамгаалалт хүсч байна. Намайг дандаа заналхийлнэ. Нэрийг нь хэлэхээ больё. "Гэр бүл рүү чинь орно, хүүхдүүд рүү чинь орно" л гэх юм. Нэг удаа Б.Найдалаа гишүүн "Кноп хамтарч дарсангүй" гээд ширээ балбаж босч ирж байсан. Үг хэлэх бүрд П.Наранбаяр сайд шүүмжилж байна. Дотоод ардчилалтай байх хэрэгтэй. ХҮН нам тарах хэрэгтэй. Үг хэлэх эрх чөлөө алга.  "Буруу үг хэллээ" гэж чичилж байна. Баасан гарагт бас тэгж загнасан" хэмээв.

Тэгвэл ХҮН намаас гарч байгаагаа зарлаж, хамгаалалт хүссэн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын  2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮30 сая
Гэр бүлийн орлого: ₮48 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /орон сууц- 1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮367 сая / Nissan QASHQAI , Infiniti, QX60 маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая /Эзэмших-203м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮979 сая
Хадгаламж: ₮7,3 тэрбум
Авлага:  ₮27 сая
Зээл:  ₮341 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55158