ТЦА: Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Arslan.mn

Урин дулааны цаг ирж, төв сууринаас орон нутгийг чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Үүний улмаас олон улс, орон нутгийн чанартай болон аялал жуулчлалын бүс нутгийг холбосон авто замуудад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил ихээр гардаг.

Иймд эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл–2025” нэгдсэн арга хэмжээг эхлүүлжээ.

Энэхүү аяны хүрээнд “Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн ажлыг наймдугаар сар хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх аж.

Үүнд,

  • Зам, замын байгууламжаас шалтгаалсан осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эвдрэл гэмтлийг шуурхай засварлуулж, хөдөлгөөн зохицуулах хэрэгслийг бүрэн хангах;
  • Жолооч, зорчигчдод замын хөдөлгөөний дүрмийг сурталчлан таниулах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх;
  • Улаанбаатар хотоос гадагш 150 км радиуст олон улс, улсын болон орон нутгийн чанартай замуудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулах.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр орон нутгийн замд гарч буй осол, зөрчлийн нийтлэг шалтгаанууд нь:

  • Хурд хэтрүүлэх
  • Аюултай, хориглосон бүсэд гүйцэж түрүүлэх
  • Хамгаалах бүс хэрэглэхгүй байх
  • Ядарсан үедээ жолоо барих
  • Том оврын автомашин ослын үед анхааруулах тэмдэг, гэрэлтүүлэггүй зогсох
  • Эрхийн үнэмлэхгүй, архи хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг байна.

Иймд иргэд, жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, хариуцлагатай байхыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55163