АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Х.Тэмүүжин ₮110 саяар үнэлэгдэх Mercedes Benz G500, бүргэд мотоциклтэй

Arslan.mn

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Би намын даргын ажлаа өгнө. Засаг байгуулаад, засаг нь уначихаар намын даргаар үлдэх сэтгэлзүй болоод сонирхол надад алга” гэж мэдэгдсэн. Түүний мэдэглийн дараа АН-ын дарга хэн болох вэ? гэдэг марафон эхэлсэн.

Тухайлбал, энэ удаагийн боломжоос хоцрохгүй байх хүний нэг бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. "МонДе" фракц. Мөн Л.Гантөмөрийн "Нэг ардчилал"-д харьяалагдаж байсан. Энэ нь түүний сул тал болох байх. Гэхдээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай нам дотоод дүрэм, журам болон улс төрийн намын тухай хуулийн дагуу даргаа нээлттэй сонгоно. Хэн ч байж болно гэсэн үг” гэх байр сууриас харвал тэрбээр өөрийгөө сойж байгаа нь тодорхой. 

Түүний хувьд УИХ-д жагсаалтаар хоёр удаа сонгогдсон ч хоёуланд нь листээр гарч ирсэн нэгэн. Тойргоос гарч чаддаггүй нь олон нийтийн дэмжлэгтэй улстөрч бишийг харуулна.

Тэгвэл АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Х.Тэмүүжингийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮24 сая
Гэр бүлийн орлого: ₮30 сая
Орон сууц барилга байгууламж: ₮200 сая /орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮110 сая  /Жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz G500, Хятад мотоцикл Бүргэд хоёр тээврийн хэрэгсэлтэй /           
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮20 сая /ЭЭзэмших-0.2га хоёр газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮0 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮230 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55165