УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий иргэдэд мэдээлэл өглөө.
Хеликобактерийн халдвар гэж юу вэ?
Хеликобактер пилори нь спираль хэлбэртэй, нэг талын төгсгөлдөө шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэгч нян бөгөөд өөрөөсөө олон төрлийн фермент болон шархлаа үүсгэх хор ялгаруулдаг.
Хеликобактерийн халдвар авах эрсдэлтэй нөхцөл байдал:
- Ариун цэвэр сахихгүй байх
- Дархлаа сулрах, стресс ихтэй үе
- Ханиад томуу хүрсэн үе
- Хоолны дэглэм алдагдах үе