“Г.Доржсамбуугийн нэрэмжит Жүжигчний ангийн” хөтөлбөр нь дөрвөн жилд нэг удаа элсэлт авах бөгөөд жүжигчний мэргэжлийн болон мэргэжлийн суурь хичээлүүдийг УДЭТ-ын найруулагч, жүжигчид зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын мастер багш нар зааж, ажлын байранд суурилсан сургалт зохион байгуулах юм.
Ерөнхий эрдмийн болон заавал сонгон судлах хичээлүүдийг СУИС-ийн ТУС-ийн оюутнуудтай адил сонгон судалж, анги танхимаар хангагдана. Харин мэргэжлийн “Жүжигчний уран чадвар”, “Дуулах ур зүй”, “Хөгжим”, “Бүжгийн хөдөлгөөн” зэрэг хичээлүүдийг УДЭТ-ын төв байранд хичээллэнэ.
Уг хөтөлбөрийн оюутнууд СУИС-ийн Театрын Урлагийн Сургууль, УДЭТеатрын харьяанд багтаж дөрвөн жилийн хугацаанд практик болон онолын мэдлэг, ур чадвараа өсөн нэмэгдүүлэх бүрэн боломжуудыг эдэлнэ. Мөн УДЭТ-ын уран бүтээлд оролцох, шинэ болон сэргээгдэж байгаа жүжгийн бэлтгэл сургуулилалтын үзэж, найруулагч, мэргэжлийн жүжигчдээс дадлагад суурилсан туршлага хуримтлуулах, уран бүтээлчдээс мэргэжлийн зөвлөгөө авах, театрын тайзыг ашиглах зэрэг дадлагажих нөхцөлөөр бүрэн хангагдана. Курсийн болон төгсөлтийн уран бүтээлийг “УДЭТ”-ын тайзнаа тоглоно.
Нэрт найруулагч, багш, жүжигчин Г.Доржсамбуугийн нэрэмжит “Жүжигчний анги” 4 жилд нэг удаа элсэлт авна. Уг хөтөлбөрөөр суралцсаны дараа СУИС-ийн бакалаврын дипломтой төгсөхөөс гадна онц төгсөгчид УДЭТ-ын жүжигчин болох боломжтой.
“Жүжигчний анги”-д хамрагдсан оюутнууд СУИС-ийн зээл, тэтгэлэг, тусламж, уралдаан тэмцээн, олон нийтийн үйл ажиллагаа, нийгмийн халамж үйлчилгээнд тэгш хамрагдана. УДЭТеатрын урын сан хөмрөгтэй танилцах, архивын бичиг баримтыг судалж судалгааны эргэлтэд оруулах зэрэг боломжоор хангагдана.
Бид оюунлаг, уншдаг, судалдаг, ёс зүйтэй, хөрвөх чадвартай жүжигчин мэргэжлийн өндөр түвшний жүжигчин бэлтгэнэ.
“Жүжигчний анги”-ийн мэргэжлийн хичээлийг УДЭТ-ын уран бүтээлчид, авьяас ухаанаа соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд зориулсан туршлагатай эрдэмтэн, доктор, профессоруудаас бүрдсэн багш нар заана.
СУИС, УДЭТ-ын хамтран хэрэгжүүлж буй ажлын байранд суурилсан Г.Доржсамбуугийн нэрэмжит “Жүжигчний анги”-ийн бакалаврын хөтөлбөрийн 2025-2029 оны хичээлийн жилийн багшлах бүрэлдэхүүн
Жүжигчний уран чадварын хичээлийг
- Жүжигчин ХБ, АЖ Н.Сувд
- Жүжигчин ХБ, АЖ П.Цэрэндагва
- УГЗ, найруулагч Н.Наранбаатар
- Уран сайхны удирдагч, СТА Б.Хишигзаяа
- Ерөнхий найруулагч УГЗ, найруулагч Ч.Түвшин
- УГЗ, найруулагч Ч.Найдандорж
- МУАЖ Ж.Оюундарь
Бүжиг, хөдөлгөөний хичээлийг
- МУК-ийн Бүжгийн тэнхимийн эрхлэгч, МУГЖ Х.Мөнгөнхөлөг
Дууны хичээлийг
- “Улаан бүч” чуулгын удирдаач, багш У.Мөнхжаргал тэргүүтэй мэргэжлийн урлагийн байгууллагын Мастерууд хичээл заана.
Улсын Драмын Эрдмийн Театрын "Театр студи"-д жүжигчин сонгон шалгаруулж элсүүлэх болзол
Энэхүү болзол нь Улсын Драмын Эрдмийн Театрын 2025 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд "Театр студи"-д жүжигчин шалгаруулж авах зорилготой юм.
Нэг. Шалгаруулалтад оролцогчид
Уг шалгаруулалтад мэргэжлийн урлагийн их дээд сургуулиудад жүжигчин, найруулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн бакалаврын дипломтой уран бүтээлч орно. (Нас харгалзахгүй)
Шалгаруулалтад оролцох уран бүтээлчид нь ур чадварын өндөр түвшинд бэлтгэгдсэн байх шаардлагатай.
Хоёр. Бүртгүүлэх
2.1. Шалгаруулалтад оролцогч нь 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл доорх холбоосоор орж бүртгүүлнэ.
2.2. Шалгаруулалтад оролцогчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг 1 хувь
- Мэргэжлийн сургууль төгссөн дипломын хуулбар
- Шалгаруулалтад оролцох хүсэлт (Өргөдөл)
- Шалгаруулалтад оролцох бүтээлийн мэдүүлэг
- Элсэлтийн хураамж 30,000 төгрөг
Гурав. Шалгаруулалт
3.1. Шалгаруулалт 2025 оны 06 дугаар сарын 18,19 -ны өдрүүдэд 09.00 цагаас Улсын Драмын Эрдмийн Театрт зохион байгуулагдана.
3.2. Жүжигчний ур чадварын үзүүлбэрийн төрөл
- Дуу (Ари, романс, ардын болон зохиолын дууны аль нэгийг сонгосон байх)
- Бүжиг (Сонгодог, ардын, цэнгээнт, зохиомжит бүжгийн аль нэгийг бэлдсэн байх)
- Чөлөөт үзүүлбэр (Өөрийн давуу тал, авьяас, ур чадварыг бүрэн илэрхийлэхүйц үзүүлбэр байх)
- Монолог (3-5 минут)
Үзүүлбэр тус бур 3-5 минут байна.
3.3 Оролцогчид болзолд заасан бүртгэлийн хугацааг нарийн баримтлах шаардлагатай, заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгаруулалтад оролцуулахгүй.
3.4 2025.06.16-ны өдрийн 22.00 цагт онлайн бүртгэлийг хааж, 2025.06.17-ны өдрийн 14.00 цагт техникийн зөвлөгөөний хуралд оролцогч өөрийн биеэр ирэх ба шалгаруулалтын дарааллыг товлоно. (Ая, дуу шум бусад техникийн холбогдолтой материалаа бэлдэж ирнэ.)
3.5 Шалгалтын комиссын дарга сонгон шалгаруулах комиссын гишүүдийн дүнг нэгтгэн оролцогчдод танилцуулна.
Жич: Оролцогчид шалгаруулалтын өдрүүдэд хувийн бэлтгэлээ бүрэн хангаж ирэхийг анхааруулж байна.
Холбоо барих утас: 70115154, 88699189