Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-н хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, Баянгол дүүрэг, 1-р хороо, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-н хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг хааж засвар шинэчлэлтийн ажлыг хийнэ.
Тус авто замыг маргааш буюу зургаадугаар сарын 4-ний 23:00 цагаас эхлэн, 6-ны 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн энэ хугацаанд дээрх чиглэлээр зорчихдоо өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.