Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 11.00 цагт хуралдуулахаар товложээ.

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээс татгалзсанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэхдээ дараагийн Засгийн газар байгуулагдтал Л.Оюун-Эрдэнийн танхим үүрэг гүйцэтгэгч Засгийн газар нэрээр ажиллах юм.

Тиймээс өнөөдөр 11.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Одоогоор ямар асуудал хэлэлцэх талаар мэдээлэл тодорхой гараагүй байна. Бид удахгүй мэдээллэх болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55176