Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "2030 он гэхэд сурагчдын тоо 88 мянгаар нэмэгдэнэ. Үүнд зориулсан 108 сургууль, 95 цэцэрлэгийг одооноос барьж байгуулах хөрөнгө мөнгийг шийдвэрлэхээр ажиллаж байна. 2016, 2027 оны төсөвт хөрөнгө оруулалтыг нь суулгана. Нийслэлийн удирдлагуудтай хамтраад нийслэлд байгуулах сургуулиудын газар байршлыг тодорхойлохоор ажиллаж байгаа.
Мөн өнөөдрийн хуралдаанаар ШУТИС-ын харьяа Олон улсын инженерийн сургуулийг Өвөр Монголын Аж үйлдвэрийн сургуультай хамтран "Хүннү" хотхонд байгуулах шийдвэр гаргалаа. Боловсролын ерөнхий хуульд олон улсын хамтарсан сургуулийг Засгийн газрын тогтоолоор байгуулахаар заасан байдаг. Үүний дагуу Засгийн газар тогтоол баталлаа" гэв.