Б.Жавхлан: Иргэдийн цалингийн 800 мянган төгрөгийг татвараас чөлөөлнө

Arslan.mn

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлэн боллоо.

  • Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь,
  • 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувь,
  • 800 мянгаас дээших худалдан авалтыг 20 хувиар НӨАТ-аас чөлөөлнө.

500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь НӨАТ-аас чөлөөлснөөр иргэдийн нийт худалдан авалтын 51 хувь нь НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө.

Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 800 мянган төгрөг хүртэлх цалин нь татвараас 100 хувь чөлөөлөгдөнө.

Үйл ажиллагааны орлогыг шатлалд хамруулах, хялбарчилсан горимоор татвараа тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгоно. Ингэснээр үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

Орон нутагт шилжин суурьшиж, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж буй иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55198