Согтуурсан үедээ нэг ойтой хүүхдийн амь насыг хөнөөсөн этгээдэд 14 жилийн хорих ял оноолоо

Arslan.mn

Төв аймгийн Баянхангай суманд оршин суудаг 61 настай иргэн Л.Пүрэвсүрэн гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 03-ны өдөр гарсан байдаг.

Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хэлэлцэж, өчигдөр буюу зургаадугаар сарын 03-ны өдөр шийдвэрээ гаргасан байна.

Шүүхээс Л.Пүрэвсүрэнг “Бага насны хүүхдийг хөнөөсөн” гэм буруутайд тооцож, түүнд 14 жилийн хорих ял оноожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55199