Д.Амарбаясгалан: Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар 69 гишүүнтэй буюу 54 хувьтай ирцтэй эхэлж хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэснээр 15мин үргэлжлээд өндөрлөлөө.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Гишүүд байнгын хорооны хуралдаа идэвхтэй оролцож, асуудлыг УИХ-ын чуулганд хэлэлцүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өчигдөр гэхэд Хууль зүйн байнгын хорооны нэг хууль гурав дахь удаагаа ажлын хэсэг рүү буцаагдаж байна.

Ажлын хэсгийн гишүүд нэг заалт дээр маргалдаж, бие биедээ ацаг тавиад, асуудлыг хойшлуулах асуудал гарч байна.

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-ын чуулганд орох боломж хангагдахгүй байна. Байнгын хорооны хурлыг удаа дараа үймүүлсэн гэсэн мэдээлэл байна. Тиймээс гишүүд үүнд анхаарлаа хандуулахгүй бол УИХ-ын үйл ажиллагаанд саатал үүсэх эрсдэлтэй байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55214