Польшийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газартай хамтран ажиллана

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад энэ оны гуравдугаар сард хэрэгжүүлсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газартай хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулсан билээ.

Үүний мөрөөр БНПУ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын Ерөнхийлөгч Гжегож Цессак манай улсад зургаадугаар сарын 02-06-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд тэрбээр Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Өчигдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ноён Гжегож Цессакыг ЭМЯ-нд хүлээн авч уулзлаа.

Сайд Т.Мөнхсайхан хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд өмнө хэлэлцсэн асуудлуудыг бодит ажил хэрэг болгох үүднээс зарим асуудлаар тодорхой хүсэлт тавив.

Тухайлбал, Европын Холбооны эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн тогтолцоо, тавигдах шаардлагууд, Польш Улсад ажиллаж амьдарч байгаа монгол эмч нарын эмчилгээний практикт хамгийн түгээмэл хэрэглэгддэг монголын уламжлалт анагаах ухааны эм тан, тэдгээрийн орц, түүхий дэлгэрэнгүй мэдээлэл, судалгааг ирүүлэхийг хүсэлт болгов.

Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүртгэлийн асуудал хариуцсан хүний нөөцийг чадавхжуулах, Польш Улсад сургах, дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцлаа.

Уулзалтад БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Кшыштоф Бойко болон тус улсын Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс байлцав.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55224