Монгол залуу Австралид оны шилдэг цагдаагийн албан хаагчаар тодорчээ.
Энэ талаар Австралийн Сидней хотын Бурвүүд дүүргийн цагдаагийн алба албан ёсны цахим хуудсаараа дамжуулан монгол залуу Шатарбалын Бороо 2025 оны Ротаригийн "Шилдэг цагдаагийн албан хаагч" болсныг мэдээлсэн байна.
Түүний мэргэжлийн ур чадвар, эерэг хандлага, үүрэг хариуцлагаа давуулан биелүүлдэг чанарыг ийнхүү үнэлжээ.