Дуучин Ailee нөхөртэйгөө хамт МОНГОЛД ирэхээр болжээ

Arslan.mn

Дуучин Ailee өнгөрсөн дөрөвдүгээр сард "Single's Inferno" болзооны шоуны нэгдүгээр уриралд оролцож байсан Чой Ши Хүнтэй хуримаа хийсэн билээ. 

Тэрээр саяхан оролцсон телевизийн нэвтрүүлгийнхээ үеэр хэрхэн харилцаагаа эхлүүлсэн тухайгаа ярьжээ. Энэ тухайгаа тэрээр "Би уг нь хэн нэгэнтэй гэрлэнэ гэж боддоггүй байсан л даа. Гадуур байнга гараад байдаггүй болохоор хүмүүстэй уулзах нь ховор. Энэ хэвээр амьдарсаар байвал хэнтэй ч гэрлэж чадахгүй нь дээ гэж боддог байсан. Гэтэл бид санамсаргүй таарсан. 

Бид g.o.d тоглолт хамт үзэхээс өмнө зүгээр л энгийн харилцаатай байсан гэж хэлж болно. Тоглолтын үеэр Жүн Пак түүнийг миний найз залуу мөн эсэхийг асуусан. Тухайн үед би үгүй гэж хариулсан ч тоглолтын дараа бид хосууд болсон. 

Тоглолтын үзэж байхад тэнд жаахан сэрүүхэн байсан учраас би бага зэрэг чичирч эхэлсэн болохоор тэр надад хүрмээ тайлж өгсөн. Хүрмийг нь авах үед бидний гар шүргэлцэж байсан" гэжээ. Түүнээс хэн нь гэрлэе хэмээн анх асуусан бэ хэмээн асуухад "Энэ бүхэн аяндаа л болсон гэж бодож байна. Надад одоогоор гэрлэх санал авах тухай бодол алга. Солонгос болон америкт гэрлэх санал тавих соёл нь өөр байдаг болохоор жаахан эвгүй санагдаж байна. Америкт хүмүүс хуриманд бэлдэж эхлэхээсээ өмнө гэрлэх санал тавьдаг. Татгалзсан хариу авч ч магадгүй байдаг. Гэхдээ энэ бүхэн үлдсэн амьдралаа тухайн хүнтэй өнгөрөөхийг хүсэж буйгаа илэрхийлж буй явдал. Хуримандаа бэлдээд дуусчихсан байхад гэрлэх санал тавих нь утгагүй зүйл шүү дээ" гэжээ. 

Хосууд хуримынхаа ёслолд төлөвлөгөөнийхөө дагуу бэлдэж байгаа бөгөөд томоохон ажлууд нь дуусчээ. Тэд нэг ч удаа муудалцаж байгаагүй хэмээсэн ба ирээдүйд хоёр юмуу гурван хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэжээ. 

Дуулалтын уран чадвар, хоолойн цар хүрээгээрээ гайхагдсан дуучин Ailee энэ сарын 21-нд Монгол Улсад зохион байгуулагдах Super Concert-д нөхөр Чой Ши Хүний хамтаар хүрэлцэн ирэхээр болжээ. Түүний оролцох "Super Concert"-ийн тасалбарыг shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой.

Тасалбарын ангилал ба борлуулалтын хугацаа:

  • Mid Bird: 165,000₮ (05.02 ~ 06.08)
  • General Admission (GA): 225,000₮ (Mid Bird дууссаны дараа)
  • Fan Zone: Sold Out
  • VIP: Sold Out

Тоглолт 6-р сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд  Ерөнхий зохион байгуулагч EVANDIS Entertainment / EVANDIS LLC ажиллаж байгаа аж. Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдана гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55230