Гаалийн байгууллага Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд гаалийн удирдах төв байгууллага, харьяа гаалийн газар, хороодод нийт албан хаагчдаас олонхын санал авсан 100 албан хаагч 20 Ёс зүйн дэд хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Удирдлагын академи хамтран зохион байгуулсан Ёс зүйн дэд хороодын чадавхыг бэхжүүлэх болон сургагч багш бэлтгэх сургалтад Гаалийн байгууллагын төлөөлөл оролцон, ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр мэдлэгээ дээшлүүлсэн. Энэ нь бусад төрийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлсэн чухал алхам боллоо.
Ёс зүйн хорооноос өгсөн зөвлөмж чиглэл, сургалтын үр дүнд байгууллагын хэмжээнд 40 Ёс зүйн сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж, “Би эхэлбэл Бид өөрчлөгдөнө” гэсэн уриан доор нийт албан хаагчид сайн дурын манлайлал үзүүлж, байгууллагын эерэг соёлыг түгээх зорилго бүхий “Өөрөөсөө эхэлж, ёс зүйг өдөр тутмын манлайлал болгоё” сэдэвт анхны нөлөөллийн хөтөлбөрийг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн.
Анхны нөлөөллийн хөтөлбөр нь “Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, Санал асуулга авах, Эерэг мэдээлэл түгээх, Удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх” зэрэг ажлыг төлөвлөн, байгууллагын цахим хуудас, нүүр ном, дотоод сүлжээгээр мэдээлэл түгээж, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд дэмжлэг болох хүлээлттэй байна.