Сураггүй болсон 17 настай хүүг 6 хоног эрэн хайж байна

Arslan.mn

Ховд аймгийн төвөөс алга болсон 17 настай хүү одоог хүртэл олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, 17 настай хүү өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 01-нд шилжих шөнө  Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс алга болсон юм.

Энэ талаарх мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээд, дуудлага өгснөөс хойш Ховд Жаргалант сумын Цагдаагийн газар, ЗДТГ, Хүүхдийн байгууллага, эцэг эхчүүд, хамтарсан баг, ажлын хэсэг байгуулагдан тасралтгүй эрэн хайж байна.

Нийт 70 орчим албан хаагч нар 12 баг дээрээ хуваагдаад, эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55247