Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын Бага хурал энэ сарын 9-ний даваа гарагт 11.00 цагт болох товыг МАН УЗ баталсан талаар өмнө бид мэдээлсэн.
Өнөөдөр болох хурлаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд хэн байх, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, тулгарсан сорилтыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэнэ.