МАН-ын бага хурлын хуралдаан болж байна.
Хуралдаанд Удирдах зөвлөлийн зүгээс Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн бол залнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн, МАН-ын гишүүн С.Нэргүй нарыг дэвшүүлсэн байна.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын гишүүн С.Нэргүй нар нэрээ татсанаар Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөхөөр болж байна.
Одоо намын Бага хурлын гишүүдээс Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нарын хамгийн олон санал авсан нь Ерөнхий сайдад нэр дэвших юм.