Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх А.Амбасэлмаа Улаанбаатар хот болон 18 аймагт дэгдээд буй Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар болон вакцины нас хүрээгүй бага насны хүүхдүүдийг хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тэрээр "Вакцины нас хүрээгүй 0-9 сартай хүүхдүүдээ хамгаалахын тулд томчууд өөрсдөө хариуцлагатай байж, вакцинд хамрагдах хэрэгтэй" гэдгийг энэ үеэр онцолсон юм.