Жил бүрийн 6 дугаар сарын 9-ны өдрийг “Дэлхийн Итгэмжлэлийн өдөр” болгон тунхаглаж, Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас итгэмжлэлийн үйл ажиллагааны ач холбогдлыг таниулах нэгэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Тэгвэл энэ сарын 08-ны өдөр Үндэсний Итгэмжлэлийн төвөөс НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ амжилттай зохион байгууллаа.
Энэ үеэр Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ "Энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөг бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ тухайн үйлдвэрлэгч өөрөө сурталчлах биш, түүнийг стандарт шаардлага хангасан гэдгийг нотлож байгаа үнэлгээний байгууллагууд өмнөөс нь сурталчлах таниулах онцлогтой." гэдгийг онцолж байлаа.