Дэлгэрмөрөн голд нэг иргэн живж, нас баржээ

Arslan.mn

Зургаадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол "Хилэнтийн гүүр"-ний доод талд хүн живсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж энэ сарын 7-ны өдрийн 08:22 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Усны холбогдолтой ослын дуудлагаар aймгийн хэмжээнд нийт 8 иргэн амь насаа алдаад байгаа талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Усны холбогдолтой ослын дуудлагаар аймгийн хэмжээнд нийт найман иргэн амь насаа алдсан талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Иймд урин дулаан цаг ирж байгаа энэ үед эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд орохгүй байхыг анхаарууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55282