Г.МӨНХ-ОРГИЛ: Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хулгайлах хэргүүд хамгийн их гардаг

Arslan.mn

Урин, дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор Налайх дүүргийн зургаадугаар хороо буюу бидний хэлж заншсанаар Горхи- Тэрэлжийн цогцолборт газрыг зорих иргэдийн тоо нэмэгддэг. Үүнийгээ дагаад тус нутаг дэвсгэрт үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгддэг билээ. 

Бид энэ талаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Горхи-Тэрэлжийн цагдаагийн тасгийн дарга Г.Мөнх-Оргилоос тодруулсан юм. Тэрээр "Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хулгайлах хэргүүд хамгийн их гардаг. Үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдүүд машин жолоодох, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд халдах хэргүүд их үйлдэгддэг. Тиймээс цагдаагийн хэлтсээс энэ төрлийн хэрэг, зөрчлийг бууруулах үүднээс 24 цагийн постыг ажиллуулж, машинт, морьт, явган эргүүлийг ажиллуулж байна. Үүнээс гадна ОБЕГ-тай хамтран завьт эргүүл гаргахаар төлөвлөж байна. 

Өнгөрсөн жил жуулчдад зориулан гадаад хэлтэй дөрвөн цагдааг ажиллуулсан нь үр дүнгээ өгсөн тул бид энэ онд тус ажлыг үргэлжлүүлэх хүсэлтээ тавиад байна" гэдгийг энэ үеэр онцолсон юм. 

Arslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55283