Монгол Улсын 34 дэх ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ

Arslan.mn
Монгол Улсын 34 дэх ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ.

УИХ-д дөрвөн удаа сонгогдож, гурван удаа Засгийн газрын гишүүнээр ажилласан Г.Занданшатар нь одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй.

Эрх баригч нам олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох хуультай. 

Түүнчлэн ойрын хугацаанд МАН-ын бага хурал дахин хуралдаж, шинэ Засгийн газар бусад намтай хамтрах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг мэдээлж байлаа.

УИХ-ЫН ДАРГА АСАН Г.ЗАНДАНШАТАРЫН НАМТАР 

Боловсрол

  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

Ажилласан байдал

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020-2024 он хүртэл УИХ-ын дарга
  • 2024 оноос ЕТГ-ын дарга 

Шагнал

  • 2004 онд "Санхүү банкны тэргүүний ажилтан”
  • 2006 онд "Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
  • 2009 онд "Алтангадас” одон
  • 2011 онд "Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

Гадаад хэл: Англи, Орос

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55284