Вьетнам улсад суугаа ИРГЭДИЙН АНХААРАЛД

Arslan.mn

Вьетнам улсын томоохон хотуудад коронавирусийн халдварын /Ковид-19/ NB.1.8.1 хувилбарын тохиолдол нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 06-ний өдөр хүртэл Ханой хотод нийт 150 шинэ тохиолдол нэмэгдсэнийг Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүнчлэн тус улсад коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргэсэн байна.

Тодруулбал, "2025 оны тавдугаар сараас эхлэн Ковид-19 халдварын дэгдэлт аажмаар ихсэж байгаа бөгөөд Вьетнамын Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газраар явахдаа болон нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, шаардлагагүй бол олноор цуглахгүй байх, гарын ариун цэвэр сахих, дасгал хөдөлгөөн хийж шим тэжээлтэй хооллох, халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох үед цаг алдалгүй өөрт ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад хандах зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргүүлж эхэлсэн болно. Иймд Вьетнам Улсад ажиллаж, амьдарч байгаа болон тус улсад түр хугацаагаар зорчиж байгаа иргэд Та бүхэн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, халдвар хамгааллын дэглэм баримтлаж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг хүсье" гэжээ. Өнөөдрийн байдлаар тус улсад Ковид-19 халдварын улмаас хоёр хүн нас бараад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55291