Зөвлөх инженерүүд цуглаж, дундын эзэмшлийн шугамын засвар үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна

Arslan.mn

Хот, суурины ус хангамж, ариутгах татуулгын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос “Ус хангамж, ариутгах татуургын дундын эзэмшлийн шугам сүлжээний засвар, үйлчилгээнд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт туршлага солилцох зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтад Хот, суурины ус хангамж, ариутгах татуулгын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны дарга Г.Цогтсайхан, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ТЗХГ-ын дарга Г.Нарантуяа болон салбарын инженерүүд оролцож байна.

Энэхүү арга хэмжээг 2024 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн бөгөөд тухайн жилийн онцлог сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлаа ярилцан, шийдэл, гарц тодорхойлдог аж.

Arslan.mn

Арга хэмжээг нээж Хот, суурины ус хангамж, ариутгах татуулгын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны дарга Г.Цогтсайхан нээсэн бөгөөд ус хангамжийн ариутгах татуургын системийн дундын эзэмшлийн шугамын засвар, үйлчилгээнд тулгарч буй хүндрэлүүд, салбарт хэрэгжүүлж буй шилдэг туршлага, техник, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх талаар хэлэлцэхээр шилдэг 100 гаруй инженерүүд цугларсан байна. Та бүхний дундаас гарсан санал, санаачилга, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлэн, биелэлтийг хангуулах ажил хийгдэнэ гэдгийг энэ үеэр онцолсон юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55305