Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их зардал гаргах эрсдэлтэй

Arslan.mn

Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Татвар багаслаа гэдэг нь иргэдэд алдагдалтай. Үүнийг өмнө ч би хэлж байсан.

Нийслэлийн автозамын сүлжээ 1230 км байгаа. Замаа засах хэрэгтэй. Автозам яг шүд шиг. Өвдөж эхэлсэн цагаас нь засвал өвдөлт бага. Яг үүнтэй адил 1230 замынхаа засварыг цаг хугацаанд нь сайн хийвэл замын эвдрэл бага гарахаас гадна зам сайн байж аваар осол, машины эвдрэл гэмтэлд гардаг зардал багасна. 

2023 онд 500 гаруй тэрбум төгрөгийг автомашины тэнхлэг тохиргоонд зарцуулсан статистик мэдээлэл байгаа.

Зам эвдэрчихээр түгжрэл нэмэгддэг, дээрээс нь машин эвдэрдэг. Тиймээс иргэд үүнийг сайн ойлгох хэрэгтэй байна.

Улаанбаатар хотын нийт автозамын 82 хувь нь зайлшгүй засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай байна. Одоо үүнийг засварлахгүй бол 82 хувь нь 95 хувьд хүрнэ гэдэг тооцооллыг гаргасан.  Замдаа ч илүү их зардал гаргана. Мөн авар осол нэмэгдэнэ гэсэн үг." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55309