Гадаадын иргэд, жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой ОЮУТАН ЦАГДАА нар ажиллаж эхэллээ 

Arslan.mn

Гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээ, мэдээллийг түргэн шуурхай өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор хэрэгжүүлэх “Оюутан цагдаа-2025” арга хэмжээний нээлтийг өнөөдөр /2025.06.10/ зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга М.Баяраа, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа нар оролцов.

“Оюутан цагдаа" арга хэмжээг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Оюутны холбоотой хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байна.

Гадаад хэлний мэдлэгтэй, 12 их дээд сургуулийн 62 оюутан, залуучуудыг сонгон шалгаруулж, энэ оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд ажиллуулснаар гадаадын иргэд, жуулчид гэмт халдлагад өртөж хохирох, холбогдохоо урьдчилан сэргийлсэн томоохон ажил юм.

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Э.Товуудорж "Монгол Улсын 3асгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлсэн. 

Гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээ, мэдээллийг шуурхай өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор гадаад хэлний мэдлэгтэй 12 их, дээд сургуулийн 62 оюутан залуучуудыг сонгон шалгаруулж, энэ оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд “Оюутан цагдаа-2025” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд үйл ажиллагааны зардлыг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн.

Оюутан цагдааг ажиллуулснаар гадаадын иргэд, жуулчид гэмт халдлагад өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлсэн томоохон ажил болно гэдэгт итгэл төгс байна. Оюутан залуусдаа амжилт хүсье" гэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55313