Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын нэрийг өнөөдөр УИХ-д оруулсан.
Ийнхүү Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох эсэхийг УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эхлэхэд бэлэн болоод байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл сая хуралдаад МАН, АН-ын бүлгүүдийг 16:00 цагт, Төрийн байгуулалтын байнгын хороог 18:00 цагт, чуулганы нэгдсэн хуралдааныг 20:00 цагт товложээ.