Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ахална.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Тодруулбал, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэгт Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нар багтжээ.